Үс засуулбал эд, мал арвижна
5 сарын 6, 2022

Гурван хөх мэнгэтэй шарагчин хонь өдөр.

  • Аргын тооллын: 2022.5.6, Баасан гараг
  • Наран ургах шингэх: 05.27-20.11
  • Үс засуулбал: Эд,мал арвижна
  • Барилдлага: Үл тохирох
  • Шүтэн барилдлага: Авахуй

Тухайн өдөр хонь, бич, тахиа, могой, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой.

Эл өдөр эд эдлэл барагдах, хулгай, дээрмийг дарах тэргүүтэнд махаши тэнгэрээс гаслан ирэх тул хэрэг тус үл бүтнэ, эм найруулах, гэргий авах, үс авах, элч зарах, эд авахад сайн.