ЗУРХАЙ: Үс засуулбал жаргал үргэлжид ирнэ
5 сарын 26, 2022

Зуны тэргүүн хөхөгчин могой сар, нэг цагаан мэнгэтэй шарагчин туулай өдөр.

  • Нэг цагаан мэнгэтэй шарагчин туулай өдөр
  • Аргын тооллын: 2022.5.26, Пүрэв гараг
  • Наран ургах шингэх: 05.02-20.36
  • Үс засуулбал: Жаргал үргэлжид ирнэ
  • Барилдлага: Үл зохилдох
  • Шүтэн барилдлага: Хурьцахуй

Тухайн өдөр бар, туулай, бич, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой.

Эл өдөр андгай тангаргаас няцах, дайсныг номхруулах үйлд сайн. /муу найз нөхрөөс холдож салахад ээлтэй өдөр/, бурханы үйл, хувцас хийхэд сайн.