Олимпын эрх олгох тэмцээнд 14 орны 120 гаруй тамирчид оролцож байна
8 сарын 17, 2022

 “Парис-2024” олимпын эрхийн оноо олгох “Monnis Mongolia International Challenge-2022” бадминтоны тэмцээн Спортын төв ордонд үргэлжилж байна.

     Тэмцээнд оролцохоор гадаадын 14 орны 120 гаруй тамирчин Монгол Улсад хүрэлцэн иржээ. Өмнөд Солонгос Улс  25 тамирчинтай ирсэн нь хамгийн том багт тооцогдож байгаа бол Япон Улсаас 23 тамирчин ирсэн байна. Тэмцээн нийт зургаан өдөр үргэлжилж, өнөөдөр 14:00 цагт шигшээ тоглолт явагдах юм байна.