Б.ГАНХУЯГ: Допингийн хариуг зарлахдаа хэвлэл мэдээллийнхнийг оруулчих
8 сарын 17, 2022

Энэ жилийн баяр наадмын допингийн хариу гараагүй байгаа. Одоогоор гурван хүний хариу ирээгүй байгаа талаар албанхан мэдээлэл өгсөн. Тэгвэл Монгол Улсын начин Бадамсамбуугийн Ганхуяг “Допингийн шинжилгээ хардалт дагуулдаг нь нууц биш. Бүх шинжилгээний хариу ирсний дараа задлах гэж байгаа бол хэвлэл мэдээллийнхнийг оруулж байгаад задалчих юм шударга нь сайхан. Unurtsetseg Naran юуг нь нууцалхав дээ.Эцэс төгсгөлгүй хардалт хэрүүл маргаанд сүүлчийн цэгийг нь хатгах цаг болсон шүү. Бидний нүд чих болсон дөрөв дэх засаглал хэмээгддэг эрхэм нийт сэтгүүлчидээсээ уриалж байна” хэмээн цахим хуудсандаа бичжээ.