О.Хангай аваргад 200 сая төгрөг, долоон өрөө байр, автомашин бэлэглэжээ
9 сарын 14, 2022

Ховд аймгийн Буянт сумын харьяат, улсын аварга О.Хангайн цолны мялаалга наадам өчигдөр буюу есдүгээр сарын 13-нд боллоо. Аваргын наадмын мялаалгын үеэр Ховд аймгийн ЗДТГ, ИТХ-аас 200 сая төгрөг, Ховд аймгийн нутгийн зөвлөлийн дарга Ц.Баатарсайхан “Land cruiser-300” маркийн автомашин, УИХ-ын гишүүн, Зам тээвэр хөгжлийн сайд С.Бямбацогт 500 хонь, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, улсын заан Ч.Батзориг нар барилгын компаниудтай хамтран долоон өрөө байр, УИХ-ын гишүүн Ш.Адьшаа 25 сая, Буянт сум 12 сая төгрөг тус тус бэлэглэн, аварга цолыг нь мялаажээ.