Э.Содномпилжээ Европ тивийн аварга боллоо
9 сарын 26, 2022

  Гүржийн нийслэл Тбилиси хотод пара пауэрлифтингийн Европ тивийн аварга шалгаруулах нээлттэй тэмцээн есдүгээр сарын 22-30-нд болж байгаа бөгөөд “Токио-2020” паралимпын наадмын аварга, дэлхийн хошой алтан медальт, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Содномпилжээ алтан медаль хүртэж Европын аварга боллоо.