Э.Энхтамир огцом өргөлтөөр мөнгөн медаль хүртлээ
10 сарын 11, 2022

  Хүндийг өргөлтийн Ази тивийн аварга шалгаруулах эрэгтэйчүүдийн 50 дахь, эмэгтэйчүүдийн 31 дэх удаагийн Бахрейны Манама хотноо үргэлжилж байна.  Эмэгтэйчүүдийн 59 кг жинд Монголын тамирчин Э.Энхтамир огцом өргөлтөөр 92 кг-ийг өргөн мөнгөн медаль хүртлээ.

  Түлхэлттэй өргөлтөд Э.Энхтамир эхний захиалгаа 106 кг-аар өгч өргөсөн. Дараа нь 112 кг-ийг захиалсан ч хоёр оролдлого хийгээд өргөж чадаагүй байна. Ингээд нийлбэр дүнгээр /92+106/ 198 кг өргөсөн амжилт үзүүллээ.

 Манай бусад туйванчид энэ дугаар сарын 12-нд 71 кг жинд Оюутны ДАШТ-ий мөнгөн медальт Г.Ануужин, энэ сарын 13-нд 76 кг жинд Д.Дархижав, энэ сарын 14-нд  -87 кг-д Монгол Улсын гавьяат тамирчин, Дэлхийн аварга М.Анхцэцэг дэвжээнд гарах юм.