Монголын шигшээ баг Вьетнамын багийг 88:77 оноогоор хожлоо
11 сарын 14, 2022

 Манай улсад Азийн сагсан бөмбөгийн аварга шалгаруулах "FIBA ASIA CUP" тэмцээний урьдчилсан шатны тоглолтыг энэ сарын 10-14-ны хооронд зохион байгуулж байгаа билээ. Нийт таван улсын шигшээ багийн тамирчид өрсөлдөж байгаа энэхүү тэмцээнд Монгол Улс гурав дахь тоглолтоо Вьетнам Улстай хийлээ. Тоглолтод манай шигшээ багын тамирчид 88:77-ийн харьцаатайгаар ялалт байгуулж, гурав дахь хожлоо аваад байна.