Наадмын тасалбарыг нийслэлийн нэг цэгийн үйлчилгээний төвүүдээр борлуулна
6 сарын 18, 2018

Үндэсний их баяр наадмын тасалбарыг баярын өмнөх амралтын өдрүүдийг тааруулан нийслэлийн нэг цэгийн үйлчилгээний төвүүдээр дамжуулан худалдаалахаар болсон байна. Тодруулбал, Дүнжингарав, Драгон, Мишээл, Зургаан буудлын Оргил төв дэх нийслэлийн нэг цэгийн үйлчилгээний төвүүдээр дамжуулан долоодугаар сарын 7-ноос борлуулах шийдвэрийг баяр наадам зохион байгуулах хорооноос гаргажээ.

Наадмыг төв цэнгэлдэхэд үзэх тасалбар гурван төрлийн багцаас бүрдэнэ. Өөрөөр хэлбэл наадмын нээлт, бөхийн барилдаан, наадмын хаалт гэсэн гурван төрөл байх юм. Үнийн хувьд 24 мянган төгрөг байх бөгөөд нэг хүнд хоёр л тасалбар борлуулах юм байна.

Дашрамд дуулгахад, тасалбарыг онлайнаар худалдах боломжгүй гэж баяр наадмыг зохион байгуулах хорооныхон мэдэгдлээ.