"Чингис хаан" музейг өндөр настан, хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд үнэ төлбөргүй үзэх боломжтой
3 сарын 1, 2023

    Энэ сарын 1-5ны хооронд “Музейн өдөр”-үүд тохиож байгаа билээ. Тэгвэл энэ өдрүүдэд улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй бүх музей үнэ төлбөргүй үйлчилнэ гэсэн мэдээлэл гарсан. Энэ талаар Соёлын яамнаас тодруулахад “”Чингис хаан” музей арга хэмжээ зохион байгуулах зэргээр өөрсдөө дотоопд зохион байгуулалт хийж ажиллана гэсэн. Бусад музейн хувьд бүх насныханд үнэ төлбөргүй үйлчилнэ” гэсэн хариултыг өглөө. Харин "Чингис хаан" музейн Хэвлэл, мэдээллийн албанаас тодруулахад "Музейн өдрүүдийг тохиолдуулан "Чингис хаан" музейд эвент арга хэмжээнүүд зохион байгуулагдана. Энэхүү арга хэмжээг иргэд үнэгүй үзэх боломжтой. Мөн музейг өндөр настан, хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд хөнгөлөлттэй үнээр үздэг байсан бол энэ өдрүүдэд үнэ төлбөргүй үзэх боломжтой" гэсэн мэдээллийг өглөө.