Мөс хайлсны улмаас Мөсний баярт очсон иргэд зорчих боломжгүй болжээ
3 сарын 3, 2023
Хатгал тосгоноос баруун хойд зүгт 14 км-т Живаагийн хил, мөн 30км-т Хүслийн хад буюу Сумаа хаднаас 20 км-т Хирвистийн үзүүр гэдэг газар хар хил гарсан байгаа тул Ренчинлхүмбэ, Ханх, Улаан-Уул, Цагааннуур, Хатгал, Баянзүрх сумдын иргэд мөсөн замаар хөдөлгөөн үйлдэхгүй байхын онцгойлон анхааруулж байна.
Мөн Хатгал тосгонд Мөсний баяр үзэж сонирхож байгаа иргэд хориглох тэмдэг байрлуулсан газраас бусад газраар мөсөн дээгүүр хөдөлгөөн үйлдэхгүй аюулгүй байдлаа хангахыг Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас сэрэмжлүүлж байна.
May be an image of nature