Шатахуун түгээхүүдэд АИ92 бензин дууссан гэв
3 сарын 6, 2023

  Шатахуун түгээх газруудад АИ92 бензин хомсджээ. Хотын төвийн шатахуун түгээх станцууд “АИ92 дууссан” гэсэн бичиг наажээ. Түгээхийн ажилтнуудаас жолооч нар лавлахад тодорхой хариулт өгөхгүй байгаа талаар ярьж байна.

Жолооч А “АИ92 олдохгүй АИ95 машиндаа хийлээ. Арай үнэтэй тусч байна. Бензин тасарч байгаа юм байхдаа” гэж ярив. Мөн жолооч С “Би хотын төвөөс АИ92 хайгаад олсонгүй. Бүгд дууссан гэсэн бичиг наасан байна. Бүр Өлзийтийн зүг рүү гарч давхиж байж Айдсын давааны цаад дор байдаг шатахуун түгээхээс АИ92 бензин хийлээ” гэв. Шатахуун түгээхийн ажилтнууд хэзээ хэвийн болох талаар асуухад “мэдэхгүй” гэсэн хариулт өгч байгаа юм. Уг нь албаны мэдээллийг харахад манай улс багадаа 30 хоногийн шатахууны нөөцтэй гэсэн байна.

Тиймээс ямар ч учраас ийн АИ92 бензиний хомсдол үүсээд байгаа нь тодорхойгүй байна.

Д.СҮРЭН