Ч.Маралмаад 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэл оногдууллаа
3 сарын 7, 2023

Тээврийн прокурорын газраас Ч.Маралмааг шүүх хүлээн авч 2023 оны гуравдугаар сарын 06-ны өдөр хянан хэлэлцлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг үндэслэн Ч.Маралмааг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчин их хэмжээний хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 3 жилийн хугацаагаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг хасаж, 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, мөн хугацаанд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглож, эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 1.770.000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэв.