Автобусаар зорчихдоо зөвхөн "Смарт карт" ашиглаарай
3 сарын 16, 2023

2015 оны долдугаар сараас эхлэн нийтийн тээврийн автобусаар зорчихдоо смарт картыг ашигладаг болсон. Гэсэн хэдий ч бэлэн мөнгөөр зорчих иргэд цөөнгүй байна. Өнгөрсөн оны байдлаар автобусаар үйлчлүүлэгсдийн 47,4 хувь нь бэлэн мөнгөөр зорчдог гэсэн судалгааг гаргажээ. Нийтийн тээврийн үйлчлүүлэхдээ карт ашиглаж хэвшсэнээр үйлчилгээний стандартыг сайжруулах, парк шинэчлэл хийх, үйлчлүүлж байхдаа даатгалд хамрагдах боломжийг бий болгодог байна. Одоогоор 400 гаруй автобусны буудалд смарт карт цэнэглэх цэг, гар утасны аппликейшн гурав, 1098 хөдөлгөөнт Easypay пос машин, 130 сүлжээ дэлгүүрт карт цэнэглэж байдаг. Тиймээс иргэ смарт картыг аль ч карт борлуулах цэгээс худалдан авч ашиглах бүрэн боломжтой юм.

Линк: https://we.tl/t-9YG6ftqy9S