Бөхийн төрлүүдийн Азийн аваргын тэмцээн эхэллээ
4 сарын 10, 2023

Бөхийн төрлүүдийн 2023 оны насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр Казахстаны нийслэл Астана хотод эхэллээ. Тэмцээнийг сонгомол барилдааныхан эхлүүлж байна. Ням гарагт сонгомол бөхийн 55, 63, 77, 87, 130 кг-ын бөхчүүд дэвжээнд гарч медалийн эздийг тодрууллаа. Эхний өдөр Ираны хүчирхэг бөхчүүд таван жингийн дөрөвт нь аваргалж, нэг мөнгөн медаль хүртэж, сонгомлын төрөлд багаараа тэргүүлэх нь тодорхой болов.

Харин Киргизстаны бөхчүүд нэг алт, нэг хүрэл медаль хүртжээ. Дэвжээний эзэн Казахын сонгомолын багийнхан нэг мөнгө, гурван хүрэлтэй гуравт оржээ. Өнөөдөр сонгомол барилдааны 60, 67, 72, 82, 97 кг-ын жинд медалийн эзэд тодорно. Дөрөвдүгээр сарын 11-12-нд эмэгтэй чөлөөт, 13-14-нд эрэгтэй чөлөөтийнхөн өрсөлдөх аж.  Монголын тамирчид эрэгтэй болон эмэгтэй чөлөөт бөхийн төрөлд бүтэн багаараа оролцож байгаа.  

Азийн аварга шалгаруулах тэмцээний хуваарь:

Дөрөвдүгээр сарын 10 (Даваа гараг):

Сонгомол бөхийн 60, 67, 72, 82, 97 кг

Урьдчилсан барилдаан 13:30-15:30, хагас шигшээ 16:15, шигшээ барилдаан 20:00-23:00 цагаас

Дөрөвдүгээр сарын 11 (Мягмар гараг):

Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 50, 55, 59, 68, 76 кг

Урьдчилсан барилдаан 13:30-15:30, хагас шигшээ 16:15, шигшээ барилдаан 20:00-23:00 цагаас

Дөрөвдүгээр сарын 12 (Лхагва гараг):

Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 53, 57, 62, 65, 72 кг

Урьдчилсан барилдаан 13:30-15:30, хагас шигшээ 16:15, шигшээ барилдаан 20:00-23:00

Дөрөвдүгээр сарын 13 (Пүрэв гараг):

Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 57, 65, 70, 79, 97 кг

Урьдчилсан барилдаан 13:30-15:30, хагас шигшээ 16:15, шигшээ барилдаан 20:00-23:00

Дөрөвдүгээр сарын 14 (Баасан гараг):

Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 61, 74, 86, 92, 125 кг

Урьдчилсан барилдаан 13:30-15:30, хагас шигшээ 16:15, шигшээ барилдаан 20:00-23:00