Гурван настай хүүг зодсон Э-гийн шүүх хурал болж байна
4 сарын 17, 2023

Ээжийнхээ хамтран амьдрагч залууд зодуулсан гурван настай хүү Б Турк улсад эмчилгээ хийлгэж байгаа билээ.

Харин хүүг зодсон гэх Э-г цагдан хорих 461 дүгээр ангид саатуулж байгаа бөгөөд хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байна. Түүнийг Эрүүгийн хуулийн 12.1.4-т зааснаар буюу "Хүчиндэх буюу хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, эсхүл сэтгэцийн өвчтэй, согтуурсан, мансуурсан, сэтгэцийн үйл ажиллагаа нь түр сарнисан, бусад өвчний улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй, эсхүл эд хөрөнгө, албан тушаал, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон, эсхүл бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн" гэх зүйл ангиар шалгаж буй.

Энэ гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар хорих ял шийтгэнэ хэмээн заасан байдаг аж.

Хэргийг шалгаж дуусаад прокурорын хяналтад шилжүүлэх юм байна.