Хүннү эйр ХХК мэдэгдэл гаргалаа
5 сарын 8, 2023

2023 оны тавдугаар сарын 07-ны өдөр манай агаарын хөлөг Улаанбаатар хотын Чингис Хаан ОУНБ-аас техникийн шаардлагыг бүрэн хангасан агаарын хөлгөөр нислэг үйлдсэн. Тус агаарын хөлөг нь Вьетнамын Ханой нисэх буудлын зурваст буулт үйлдэх үед агаарын хөлгийн дугуйнд хадаас зоогдож, дугуйнд гэмтэл учирсан тул бид нислэгийн аюулгүй ажиллагаа болон агаарын хөлгийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангах үүднээс дугуйг газар дээр солих шаардлага гарсан болно. Урьдчилан тааварлах боломжгүй энэ эвдрэл гэмтлийн улмаас нислэгийн үйл ажиллагаа саатсан боловч, бид агаарын хөлгийг түргэн шуурхай засварлаж, улмаар хэвийн горимд шилжүүлэн Ханой – Улаанбаатар нислэгээ үйлдсэн. Манай авиа компанийн зүгээс засвар үйлчилгээг дуустал хүлээж, хүлээцтэй хандсан зорчигч та бүхэндээ талархахын хамтаар хүндрэл учруулсан явдалд уучлал хүсэж байгааг хүлээн авна уу.