Гэр бүлийн маргаанаас болж амиа хорлох гэж байсан эмэгтэйг аварчээ
5 сарын 12, 2023

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны ... байрны тавдугаар давхраас хүн унах гээд байна гэсэн дуудлагыг 05.10-ны өдрийн 13:28 цагт ОБЕГ хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход иргэн Э /32 настай, эмэгтэй/ гэр бүлийн маргаанаас болж амиа хорлох зорилгоор цонхоор үсрэх гэж байсныг 24 минут ажиллаж аюулгүй болгон Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст хүлээлгэн өгсөн байна.