О.Сийлэгмааг төрийн хамгаалалтад авчээ
6 сарын 7, 2023

Боловсролын зээлийн сангийн асуудлаар шүгэл үлээсэн О.Сийлэгмаа өнгөрсөн тавдугаар сарын 30-ны өдөр мэдээлэл хийж, төрийн хамгаалалт хүсэж байгаа талаараа мэдэгдсэн билээ. Тэгвэл Авлигатай тэмцэх газраас О.Сийлэгмааг төрийн хамгаалалт авах шаардлагатай эсэхэд эрсдлийн үнэлгээ хийж, улмаар түүнийг төрийн хамгаалалтад авсан талаар эх сурвалж мэдээллээ. Тодруулбал, эрх мэдэлтэй, өндөр албан тушаалтнуудтай холбоотой мэдээллээр шүгэл үлээсэн О.Сийлэгмааг энэ сарын 2-ны өдрөөс гэр хохирогчийн хамгаалалтад авсан байна.