Цахилгаан шатанд хүчирхийлэл үйлдсэн эмэгтэйг шалгаж байна
9 сарын 12, 2023

Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төв “Цагдаагийн байгууллагад 2023 оны есдүгээр сарын 10-нд Сонгинохайрхан дүүргийн 38 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Ээж, аав хоёр зодолдоод байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн. Тус дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс иргэн Э нь гэр бүлийн хамаарал бүхий Д-г цахилгаан шатанд биед нь халдсан гэх үйлдлийг гомдол, мэдээллийн бүртгэлд авч, шалгалтын ажиллагаааг явуулж байна” гэв.