“Эрдэм транс” БНСУ-аас автобус оруулж ирэхдээ бичиг баримтыг нь хуурамчаар бүрдүүлсэн нь тогтоогджээ
9 сарын 13, 2023

ЦЕГ-аас “Эрдэм транс” ХХК-ийн оффис болон нэр бүхий баазуудад нэгжлэг хийхэд 135 автобусны  хуурамч бичиг баримт бүрдүүлсэн нь тогтоогджээ.

“Эрдэм транс” ХХК нь БНСУ-д үйлдвэрлэгдсэн “Хьюндай” маркийн автобусыг оруулж ирэхдээ арлын дугаар, оныг нь засварлажээ.   Ингэхдээ “Шинэ автобус оруулж ирсэн” гэж улсын төсвөөс санхүүжилт авч байжээ.