Айлын амбаарт нэр, нас нь тодорхойгүй иргэн шатаж нас баржээ
10 сарын 3, 2023

Ховд аймаг, Жаргалант сумын Цамбагарав, 12 дугаар багийн 9 дүгээр гудамжинд амбаар шатаж байна гэсэн дуудлага ОБЕГ-т 10.02-ны өдрийн 15:50 цагт ирсэн байна.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 48 дугаар ангийн алба хаагчид 2 км замыг туулан 15:53 цагт очиход иргэн Б-гийн 3х4 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг 10 минут ажиллаж унтраажээ. Тус гал түймэрт 1 хүн /нэр, нас тодорхойгүй/ өртөж нас барсан байсныг 17:15 цагт Цагдаагийн газрын мөрдөн байцаагчид хүлээлгэж өгсөн байна.