Ажилласан тос масло шугамд нийлүүлснээс үүссэн байж болзошгүй гэх урьдчилсан дүгнэлт гарчээ
10 сарын 12, 2023

Нийслэлд газ үнэртэж, угаартай байна гэдэг асуудлаар Нийслэлийн Онцгой Байдлын Газар, Нийслэлийн Байгаль Орчны Газар, Нийслэлийн Цагдаагийн Газар, Ус сувгийн удирдах газрын алба хаагчид Дүнжингарав орчимд хяналт шалгалт хийж байна.

Тус асуудал нь бохирын магистрал шугамны худагнаас хүчтэй үнэр үнэртэж байна. Багажаар үнэрийг нь үзэхэд ажилласан тос масло шугамд нийлүүлснээс болсон байж болзошгүй гэсэн урьдчилсан дүгнэлттэйгээр Налайх чиглэлд хяналт шалгалтын ажил үргэлжилж байгаа.

Голомтыг тогтоохоор ажиллаж байна хэмээн НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.