Реппер Rockit Bay загварын ертөнцөд хөл тавив
10 сарын 22, 2019

“Нэг насаар энгийн байснаас нэг өдрийн хаан байсан нь дээрхэмээн дуулж гарч ирсэн залуу өдгөө Монголын залуусын хүндэтгэлийг хүлээж нийгэмд өөрийн байр суурийг тодорхойлж чаджээ. “Авьяаслаг Монголчууд“шоуны шүүгч байсан гэхээсээ илүүтэй Реппер Rockit bay хэмээн тодорхойлогдсон тэрбээр хувийн амьдралаа олноос нууцалж өөрийгөө сурталчлах тун дургүй нэгэн. Тэгвэл реппер залуу сүүлийн хэдэн жил өөрийн инсатграм хуудсаа тунчиг идэвхтэй хөтөлдөг болсныг нотлох мэт загвар дизайн хэлбэр хийцээрээ дэлхийд гайхагдсан “United Nude” брендийн Монголд дахь нүүр царайгаар тодорч, зураг авалтын шилдэг зургуудаасаа өчигдөр  дагагчдадаа хуваалцжээ.

Түүний зургийн тайлбар нь “Модель болох гэж зүдэрч яваа жирийн л нэгэн залуу юм” хэмээн нийтэлсэн бол түүний гэргий “Жирийн нэг залуу биш ээ.Өндөр зэрэглэлийн модель шиг л харагдаж байна” хэмээн нөхрөө  сайшаагаад амжжээ. Rockit bay-ийн эхнэр С.Ану мake up artist, дуучин, бүжигчин гээд олон талын авьяастай бүсгүй юм Хосууд өдгөө хоёр хүүхдийн аав, ээж болцгоосон билээ.