Испанийн баг Рафаэл Надал, Дэвид Фэррэрийн хожлоор Германы багийг буулган авч шөвгийн дөрөвт үлдлээ
4 сарын 15, 2018

Энэ жилийн 2-р сард Испанийн Валенсиа хотод эхэлсэн Дэвис Капийн наймны нэг финалд учираа таарсан Германы баг Испанийн багийг 2-1-ийн харьцаатай тэргүүлэн шөвгийг дөрөвт үлдэхэд ганц хожил авахад хангалттай байсан юм. Хоёр багийн дараагийн тоглолт Александ Зверев болон дэлхийн чансааны №1 Рафаэл Надал нарын хооронд өрнөж Рафаэл Надал өрсөлдөгчөө 6-1 6-4 6-4 – ийн харьцаатай хожиж цувралыг тэнцүүлсэн.

Шийдвэрлэх тоглолтод Дэвид Фэррэр 7-6, 3-6, 7-6, 4-6 -ийн харьцаатай Филлип Колшрэйбэрийг хожиж Дэвис Капийн шөвгийн дөрөвт цомыг эзэмшигч  Францын багтай учираа таарсан байна. Францын баг Италийн багийг 4 дэх тоглолтод Лукас Поулиэ 2-6 6-1 7-6 6-3 – ийн харьцаагаар Фабио Погниниг хожин шөвгийн дөрөвт гарч ирсэн юм.

Мөн шөвгийн дөрөвт Хроват Казахстаныг 3-1 -ийн харьцаатай, АНУ Бельгийг 3-0 харьцаатай тус тус хожи хоорондоо учираа таарсан билээ. Шөвгийн дөрөвийн тоглолтууд энэ оны 9 дүгээр сарын 14-16 ны хооронд болох хувиартай байгаа юм.


Сэтгэгдэл үлдээх
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eren.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.