Бага ангийн сурагчид ирэх сарын 3-наас амарна
5 сарын 9, 2022

2021-2022 оны хичээлийн жил сурагчдын зуны амралт нийслэл, орон нутагт ижил хугацаанд эхэлнэ.

  • Бага ангийн буюу 1-3 дугаар ангийн сурагчид зургаадугаар сарын 3-нд хичээллээд
  • Дунд, ахлах /4-12/ ангийн сурагчид зургаадугаар сарын 13-нд хичээллээд амрах хуваарьтай байна.

Сурагчдын өвлийн амралт сунгагдаж байсан тул зуны амралт долоо хоногоор хойшилж эхэлж байгаа аж. Энэ хичээлийн жилд улсын хэмжээнд ерөнхий боловсролын 854 сургуульд 718,817 сурагч суралцаж байгаа юм.