Шөнөдөө Хангайн уулсаар бага зэргийн бороо орно
5 сарын 25, 2022

   Нутгийн баруун хагаст солигдмол үүлтэй. Шөнөдөө Хангайн уулсаар бага зэргийн бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, бороо орохгүй.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө үүлэрхэг, өдөртөө үүл багасна. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 1-3 градус, бусад хэсгээр 5-7 градус, өдөртөө 20-22 градус дулаан байна.