Коронавирусийн эсрэг вакцины III тунд 1 006 640, IV тунд 81 118 иргэн хамрагджээ
1 сарын 31, 2022

Өнгөрсөн хоногт улсын хэмжээнд 227 хүн вакцины гурав дахь тунд хамрагдсан бол дөрөв дэх тунг 282 хүн хийлгэжээ. Өнөөдрийн байдлаар вакцины дархлаа сэргээх нэмэлт нэг дэх тунд хамрагдсан иргэдийн тоо хүн амын 301 хувьд хүрээд буй. Энэ нь 18-аас дээш насны иргэдийн 52 гаруй хувийг эзэлж байгаа юм.

Харин дөрөвдүгээр тун буюу дархлаа сэргээх хоёр дахь тунд хамрагдсан иргэдийн тоо хүн амын 2.5 хувьд хүрчээ. Коронавирусийн эсрэг вакцинжуулалт эхэлснээс хойш өнөөдрийн байдлаар нийт 5,528,070 хүн тун вакцин хийсэн байна. Үүнээс

  • I тунд 2,269,737 иргэн буюу хүн амын 69.8 хувь,
  • II тунд 2,170,575 иргэн буюу хүн амын 66.7 хувь,
  • III тунд 1,006,640 иргэн буюу хүн амын 31 хувь,
  • IV тунд 81,118 иргэн буюу хүн амын 2.5 хувь нь тус тус хамрагдсан байна. 

Вакцины идэвх сайн байгаа ч коронавирусийн Омикрон хувилбарт халдвар нийслэлээс орон нутаг руу шилжих хандлагатай байгаа тул иргэд Цагаан сарын баяраа гэр, гэртээ тэмдэглэхийг Эрүүл мэндийн яамнаас уриллаа.