Самар түүж байсан иргэн модноос унаж, нас баржээ
8 сарын 31, 2022

Төв аймагт самарт явж байсан иргэн модноос унаж, нас баржээ. Тус аймгийн Эрдэнэ сумын Нүүдэлчин гэдэг газарт самарт явж байсан 18 хүнээс нэг иргэн модноос унаж ухаангүй байна гэсэн дуудлагыг наймдугаар сарын 30-ны өдрийн 07:53 цагт онцгой байдлын алба хаагчид хүлээн авсан байна.

Нийслэлийн аврах ангийн алба хаагчид 78 км зам туулж очиход Баянхонгор аймгийн харьяат иргэн наймдугаар сарын 29-ний өдрийн 12:00 цагийн орчимд 5-6 метрийн өндөр модноос унаж, мөн өдрийн 15:00-16:00 цагт нас барсан байсныг дамнуурга ашиглан цогцсыг 10 км газар явганаар, зөөвөрлөн Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн хэмээн Онцгой Байдлын Ерөнхий Газраас мэдээллээ.