Ерөнхийлөгч асан Х.Баттулга МҮОХ-ны даргад нэрээ дэвшүүлжээ
3 сарын 22, 2022

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга АН-ын даргын сунгаанд нэрээ дэвшүүлж, өдгөө 21 аймгаараа намын гишүүдтэйгээ уулзалт хийж буй. Тэгвэл тэрбээр АН-ын даргад өрсөлдөхөөс гадна МҮОХ-ны даргад мөн нэрээ дэвшүүлжээ. Тус хорооны ээлжит чуулган энэ сарын 28-нд болох юм байна.

Ерөнхийлөгч асан Х.Баттулгаас гадна одоогийн дэд Ерөнхийлөгч Б.Баттүшиг, Монголын биатлоны холбооны Ерөнхийлөгч Э.Мөнх-Очир нар ч мөн нэр дэвшүүлээд байгаа юм байна.