FIBA 3X3: САГСАН БӨМБӨГИЙН ААШТ-Д ОРОЛЦОХ ТАМИРЧИД СИНГАПУРЫГ ЗОРИЛОО
3 сарын 30, 2023

FIBA 3x3 сагсан бөмбөгийн Азийн аварга шалгаруулах тэмцээн гуравдугаар сарын 29-нөөс дөрөвдүгээр сарын 2-нд Сингапур улсад болох билээ. Зургаа дахь удаагаа зохион байгуулж буй тус тэмцээнд оролцох Монгол Улсын эрэгтэй, эмэгтэй шигшээ баг өнөөдөр Сингапур улсыг зорилоо.

Монгол Улсын эрэгтэй багийн бүрэлдэхүүнд Д.Дэлгэрням, Э.Дөлгөөн, А.Ананд, О.Энхбаатар нар багтсан бол эмэгтэй багт Б.Ариунцэцэг, Ц.Болорцэцэг, О.Хулан, М.Цэрэнлхам нар багтжээ.