Барилгын өргөтгөл дээр унасан иргэнийг аварчээ
4 сарын 10, 2023

  Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 72 дугаар хотхоны 48 дугаар байр орон сууцны барилгын цонхоор 1 хүн унасан тухай дуудлагыг энэ сарын 9-ний өдрийн 15:14 цагт хүлээн авсан.

Нийслэлийн аврах ангийн алба хаагчдыг очиход иргэн Б /45 настай, эрэгтэй/ барилгын 2 давхрын өргөтгөл дээр унасан байсныг дамнуурга ашиглан буулгаж, нийслэлийн түргэн тусламжийн төвд хүлээлгэн өгсөн.