АТГ: Нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 83 гомдлыг хянасан
9 сарын 26, 2023

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс энэ сарын 18-22-нд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 356 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалгаж, 111 мэдүүлгийг хянан шийдвэрлэсэн байна. Одоогоор ажиллагаанд 245 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байгаа аж.

Тухайн хугацаанд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 83 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 13 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэжээ.

Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 27 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгав.