Баянхонгор аймагт амиа алдсан эмэгтэйн хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байна
10 сарын 2, 2023

Баянхонгор аймгийн Номгон нэгдүгээр багт 53 настай эмэгтэй алт хайлуулах цехэд шатсан байдалтай амь хохирсон хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байна. 

Хүний амь хохирсон энэ хэргийг шалгахаар тус аймгийн цагдаагийн газар гомдол, мэдээллийн бүртгэлд авчээ. 

Дээрх хэргийн нөхцөл байдлын талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.3 дугаар зүйлийн тав дахь хэсэгт зааснаар Прокурорын зөвшөөрлөөр мэдээлэл хүргэх болно гэдгийг Цагдаагийн Ерөнхий Газраас мэдээлэв.