4 настай хүүг орондоо шээсэн гэх шалтгаанаар хэвтэрт ортол зоджээ
3 сарын 19, 2019

Баянгол дүүрэгт гуравдугаар сарын 11-нд 4 настай хүүг хойд эцэг нь хэвтэрт ортол зодсон хэрэг гарчээ. Хүү одоогоор ГССҮТ-т хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд биеийн байдал нь сайнгүй байгаа аж. Тодруулбал, хойд эцэг болох Т эхийг нь хөдөө явсан хойгуур орондоо шээлээ гэх шалтгаанаар модон хусуураар хүүгийн нүүр биеийг хөх эрээн болтол зоджээ. Гуравдугаар сарын 13-нд ээж нь хөдөөнөөс ирснээр уг хэрэг ил болсон байна. Харин хүүг ийм болтол зодсон хойд эцэг нь гурав хоног цагдан хоригдож байгаад батлан даалтад гарчээ. Хойд эцэг Т нь 27 настай эрхэлсэн тодорхой ажилтай нэгэн гэнэ. Хүүгийн ээж энэ харгислалын талаар цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан төдийгүй, хүүхдийн 108 утсанд хүчирхийллийн талаар дуудлага мэдээлэл өгчээ. Уг хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байгаа аж.