Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг танилцууллаа. ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр "Сүүлийн 24 цагт коронавирусийн халдвар илрүүлэх зорилгоор 13676 шинжилгээ хийх явцад 2395 хүнээс халдвар илэрлээ. Нийт халдварын тоо улсын хэмжээнд 83128 болж байгаа. 2395 тохиолдлын нэг нь эмнэлгээс шалтгаалах халдвар бөгөөд дотоодын халдваруудыг дотор нь задалж танилцуулбал,
- 1750 нь Улаанбаатар хотод
- 644 нь орон нутагт бүртгэгдлээ.
Орон нутагт халдварын тохиолдол өндөр хэвээр байна. Тиймээс халдвар хамгааллын дэглэмээ чанд баримтлахыг уриалж байна. Сүүлийн 24 цагт 827 хүн эдгэрсэн. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 58649 боллоо.
Халдварын улмаас 9643 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас- Хөнгөн - 5966
- Хүндэвтэр - 2640
- Хүнд - 858
- Маш хүнд - 179 хүн байна.
Өнгөрсөн хоногт халдварын улмаас есөн хүн нас барсан. Нас барсан иргэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан. Нас барсан хүмүүсийн ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье" гэлээ.