Өнөөдөр болох үйл явдлууд
10 сарын 19, 2020

ЭМЯ-нд

11:00 цагт коронавирусийн халдварын талаар мэдээлнэ. 

СТО-ны 303 тоотод

11:00 цагт Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Ц.Шаравжамц Бүгд Найрамдах Куба Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Raúl Delgado Concepción-г хүлээн авч уулзана.

11:30 цагт Биеийн тамир, спортын улсын хороо, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Нийслэлийн спортын холбоо, БТС чийрэгжүүлэлтийн арга зүйчдийн нийгэмлэг хамтран "Идэвхтэй алхалтын 10 хоног" аяныг зохион байгуулах талаар мэдээлэл хийнэ. 

MN-мэдээллийн төвд

11:30 цагт “Ebarimt” аппликейшн ашиглан импортоор орж ирсэн автомашины гаалийн мэдээлэл, түүхийг харах боломжтой болсон талаар Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төв, Гаалийн ерөнхий газар, ШӨХТГ-аас мэдээлэл хийнэ.

 “Тэнгис” кино театрт

16:00 цагт Монголын урлагийн зөвлөлөөс зохион байгуулж буй “Улаанбаатар” 12 дахь удаагийн олон улсын кино наадмын хэвлэлийн хурал болно. 

МУИС-ийн Эрдмийн танхим буюу Дугуй зааланд 

16:00 цагт Монгол Улсын Их Сургуулийн хүндэт профессор, Монгол Улсын гавьяат багш Бал овгийн Алтанбаярын Мөнгөнцэцэг агсны нэрэмжит тэтгэлэг гардуулах ёслолын ажиллагаа болно.