Эцэг эх, асран хамгаалагч нь үр хүүхдээ гэмтээсэн хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.
Тодруулбал, өчигдөр буюу энэ сарын 16-ны шөнийн 01:10 цагийн орчимд Налайх дүүрэгт 40 настай хойд эцэг “Ч” архидан согтуурсан үедээ 17 настай дагавар хүү “Ц”-г хутгалж, биед нь гэмтэл учруулсан байна.
Дээрх хэрэгтэй холбоотойгоор холбогдох байгууллагаас эцэг эхчүүдэд хүүхдэдээ гар хүрэх бус, асуудлыг ярилцаж шийдвэрлэх хэрэгтэйг анхаарууллаа. Шилжилтийн насны хүүхдийн сэтгэл зүй эмзэг мэдрэмтгий байдаг бөгөөд асуудлыг хүчээр шийдэх нь хүүхэд сэтгэцийн эмгэгтэй болгох, төлөвшилд нь муугаар нөлөөлөх зэрэг олон сөрөг талтай.