Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын хугацаанд коронавирусийн халдвар бүртгэгдсэн бүсээс нийслэл рүү ирж буй иргэдийг заавал PCR шинжилгээ өгсөн байх шаардлага тавьж байв.
Гэвч халдвар бүртгэгдсэн зарим аймагт уг шинжилгээг авах төхөөрөмж байхгүй тул иргэд түргэвчилсэн оношлуураар шинжилгээ өгөөд ирж байгаа. Иймд арванхоёрдугаар сарын 8-наас эхлэн Архангай аймгийн Батцэнгэл, Их тамир болон Дорноговь аймгийн Замын-Үүдээс бусад сумаас ирж буй иргэдийн түргэвчилсэн оношлуурын шинжилгээ болон асуумжийн хариуг үндэслэн нийслэл хот руу нэвтрүүлэхээр Улсын Онцгой комиссоос шийдвэрлэжээ.
Монгол Улсын хэмжээнд
- ХӨСҮТ-ийн хоёр лабораторид нийт-7,
- ЗӨСҮТ-ийн лабораторид-4,
- Ховд аймагт-1,
- Дорнод аймагт -1,
- Дархан -Уул аймагт-1,
- Орхон аймагт-1,
- Сэлэнгэ аймагт-1,
- Дорноговь аймгийн Замын-Үүд суманд-2 ширхэг PCR-ийн тоног төхөөрөмж байгаа юм.
Өчигдөр Архангай аймгаас ирсэн нэг иргэн PCR шинжилгээ өгөөгүй байсны улмаас хот руу нэвтэрч чадалгүй бие нь муудаж, түргэн тусламж үзүүлж байх үеэр нас барсан харамсалтай хэрэг гарсан билээ.