Энэ сарын 19-ны өдөр 79-р сургуулийн талбайд хөлбөмбөг тоглож байсан хүүгийн дээрээс хаалганы хөндлөвч төмөр унаж амиа алдсан золгүй хэрэг гарсан билээ. Энэ асуудлаар Нийслэлийн Боловсролын газрын даргын баталсан удирдамжийн дагуу 2018 оны 06 сарын 19,20-ний өдрүүдэд тус сургууль дээр ажлын хэсэг ажилласан. Ажлын хэсгийн дүгнэлтээр 79-р сургуулийн захирал Ш.Болор-Эрдэнэ нь хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй зэрэг зөрчлөөр арга хэмжээ авч, ажлаас нь чөлөөллөө.