Улаанбаатар хотод өнөөдөр дархлаажуулалтын суурин 156, түр 2 цэг ажиллана. Эдгээрт 158 багийн 741 эмч, ажилтан ажиллаж, 7,800 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ. Та өөрт ойр байрлах аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-18:00 цаг хүртэл ажиллана.
Нийслэлийн хэмжээнд өчигдөр
- I тунд 58,
- II тунд 87,
- III тунд 1,772,
- IV тунд 1,892 буюу нийт 3,809 иргэнийг дархлаажуулсан байна. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 75.1 хувь, II тунгийн хамралт 71.9 хувь, III тунгийн хамралт 51.5 хувь, нэмэлт IV тунгийн хамрагдалт 4.1 хувь байна.
Зорилтот бүлгийн буюу 3,026 (25.4 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 68,481 (77 хувь), 16-17 насны 27,015 (79.7 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдлаа.
Цэгүүдийн байршил:
1
2
3
4
5
6
7