Нийслэлийн Засаг даргын орлогч, Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүхийн хэлснээр, Ерөнхий боловсролын 29 сургуулийн 3000 орчим хүүхдийг хоёр ээлжээр сургууль руу нь зөөх сургуулийн автобус явж эхлэх юм. Үүнд зөвхөн хоёроос тавдугаар ангийн сурагчид хамрагдах бөгөөд нийт 33 чиглэлд 40 автобус хүүхдэд үйлчилж байгаа нь энэ юм. Сургуулийн автобусанд зам тавьж өгч бяцхан зорчигчдыг аюулгүй зорчиход нь туслахыг eagle.mn сайтын редакцийн зүгээс уриалж байна.
Дээрх зураг дээр
"Сэтгэмж" сургуулийн автобус Баянхошууны эцсээс дөнгөж хөдлөөд байгаа
нь.