Б.Баасандорж: Мах чанаж, идсэн асуудалд шүүмжлэлтэй хандаж байгаа
6 сарын 2, 2022

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Б.Баасандорж "МХЕГ үндсэн долоон салбарт хяналт тавьдаг. Хамгийн эрсдэл өндөртэй гурван салбарын нэг нь хүнсний аюулгүй байдал байдаг. Монголд үйл ажиллагаа явуулах байсан ч гадаадад гаргах байсан ч хүнcний аюулгүй байдалтай холбоотой асуудал учир хариуцлагатай байх хэрэгтэй. Махын гадагш гаргах ч бай, дотоодод хэрэлэх ч бай нэг стандарт мөрдөгдөх ёстой гэсэн үг. Бид төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг тогтмол хийдэг. Цар тахлын улмаас сүүлийн хоёр жилийн хугацаанд МХЕГ-аас төлөвлөгөөт хяналт шалгалт хийгээгүй. Харин он гарснаас хойш хяналт шалгалтын ажил хийж байгаа. Мах чанаж, идсэн асуудалд шүүмжлэлтэй хандаж байгаа. Махыг аюултай эсэхийг лабораторийн шинжилгээгээр л шийдвэрлэх ёстой. Албан хаагчид хариуцлага хүлээлгэх асуудлыг дотооддоо шийднэ. "Эм Ди Си Пи" компанид махны үйлдвэрт зөрчлийн болон эрүүгийн хэрэг үүсгээд байна. Тус компани 2014 онд махны чиглэлийн үйл ажиллагааны зөвшөөрөл авсан ба 2018 оноос эхлэн ажиллахгүй байсаар 2022 оны 2-р сараас эхлэн үйл ажиллагаагаа дахин эхлүүлэхдээ чиглэлээ өөрчилж, махыг экспортод гаргаж байсан зөрчлийг илрүүлсэн. Прокурорын хяналт дуусахаар олон нийтэд мэдээлэх болно" гэв.