Д.Нямхүү: 14 настай хүүхдээс халдвар илэрч, батлагдсан тохиолдол 339 боллоо
10 сарын 26, 2020

Улсын хэмжээнд хийгдсэн коронавирус илрүүлэх шинжилгээний хариуг танилцууллаа. ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү "Аравдугаар сарын 23-25-ны хооронд гурван лабораторид нийт 1,189 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс 11 хүний сорьцод коронавирус илэрлээ. 

  • Аравдугаар сарын 24-ний Франкфурт-Улаанбаатарын онгоцоор ирсэн 14 настай, эрэгтэй хүүхэд,
  • Аравдугаар сарын 23, 24-ний өдрүүдэд Алтанбулаг боомтоор орж ирсэн ачааны машины хоёр жолооч/46, 50 настай ОХУ-ын иргэд/,
  • Аравдугаар сарын 22-ны өдөр Алтанбулаг боомтоор орж ирсэн 8 хүний/2-38 насны 4 эрэгтэй, 4 эмэгтэй хүн/ сорьцод коронавирус илэрсэн.

Ингээд сүүлийн гурав хоногт 11 тохиолдол батлагдлаа. Үүний 8 нь Монгол Улсын иргэн бол 3 нь ОХУ-ын иргэн байна.

Батлагдсан тохиолдол нийт 339 боллоо. Үүнээс 312 нь эдгэрсэн. Эмчилгээнд байгаа 27 хүний биеийн байдлыг үнэлбэл, 20 нь хөнгөн, 7 нь хүндэвтэр байгаа" гэв.