Арван нэгдүгээр сарын цаг агаарын урьдчилсан төлөв
11 сарын 2, 2020

Цаг уурын байгууллагаас арван нэгдүгээр сарын цаг агаарын урьдчилсан төлөвийг гаргасан байна.

Энэ сард Монгол орны нутгийн баруун хэсэг буюу Завханы ихэнх, Ховд, Говь-Алтай, Баянхонгорын хойд хэсэг, Архангай, Өвөрхангайн баруун хэсгээр мөн Сэлэнгийн нутаг, Төвийн хойд, Булганы баруун хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байна. Харин хур тунадасны хувьд Алтайн уулархаг нутгаар буюу Баян-Өлгийн ихэнх, Ховд, Говь- Алтай, Баянхонгорын зарим сумдын нутгаар олон жилийн дунджаас ахиу цас орох бол, говь талын нутгаар буюу Өмнөговь, Дорногвийн ихэнх, Сүхбаатарын зарим сумдын нутгаар харьцангуй бага цас орох төлөвтэй байна. Нэгдүгээр арав хоногийн дунд үе болон хоёрдугаар арав хоногийн эхэн үеээр ихэнх нутгаар цас орж, цасан болон шороон шуурга шуурч, агаарын температур өмнөх үеэсээ хүйтрэх төлөвтэй байгааг анхааруулж байна.

Баруун аймгуудын нутгаар: Нэгдүгээр арав хоногийн дунд үе болон хоёрдугаар арав хоногийн эхээр агаарын температур өмнөх үеэсээ 5 – 10°С–аар хүйтэрнэ. Харин гуравдугаар арав хоногт ихэнх нутгаар бага зэрэг дулаарна. Нэгдүгээр арав хоногийн дунд үе, хоёрдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар цас орох төлөвтэй байна. Салхи ихэнх хугацаанд 5 – 10 м/с, нэгдүгээр арав хоногийн дунд, хоёрдугаар арав хоногийн эхээр зарим газраар 12 – 14 м/с, Алтайн салбар уулсаар зарим үед 16 – 18 м/с хүрч ширүүсэн цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй.

Төвийн аймгуудын нутгаар: Нэгдүгээр арав хоногийн дунд үе болон хоёрдугаар арав хоногийн эхээр агаарын температур өмнөх үеэсээ 5 – 10°С–аар хүйтэрнэ. Харин гуравдугаар арав хоногт ихэнх нутгаар бага зэрэг дулаарна. Нэгдүгээр арав хоногийн дунд үе, хоёрдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар цас орно. Салхи ихэнх хугацаанд 5 – 10 м/с, нэгдүгээр арав хоногийн дунд, хоёрдугаар арав хоногийн эхээр зарим газраар 16 – 18 м/с хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байна.

Зүүн аймгуудын нутгаар: Нэгдүгээр арав хоногийн дунд үе болон хоёрдугаар арав хоногийн эхээр агаарын температур өмнөх үеэсээ 5 – 10°С–аар хүйтэрнэ. Харин гуравдугаар арав хоногт ихэнх нутгаар бага зэрэг дулаарна.Нэгдүгээр арав хоногийн дунд үе, хоёрдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар цас орно.Салхи ихэнх хугацаанд 5 – 10 м/с, нэгдүгээр арав хоногийн дунд, хоёрдугаар арав хоногийн эхээр зарим газраар 16 – 18 м/с хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байна.

Говийн аймгуудын нутгаар: Нэгдүгээр арав хоногийн дунд үе, хоёрдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар агаарын температур өмнөх үеэсээ 3 – 5°С–аар сэрүүснэ.Нэгдүгээр арав хоногийн дунд үе болон хоёрдугаар арав хоногийн эхээр зарим газраар бага зургийн цас орно.Салхи ихэнх хугацаанд 5 – 10 м/с, нэгдүгээр арав хоногийн дунд үе болон хоёрдугаар арав хоногийн эхээр зарим газраар 16 – 18 м/с хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байна.

Эх сурвалж: ЦУОШГ