Т.ЭНХТҮВШИН: Хөрөнгө оруулалтаа эрэмбэлж, цахилгаан станцуудаа өргөтгөх хэрэгтэй байна
3 сарын 31, 2022

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин “Засгийн газрын 2022-2024 оны мөрийн хөтөлбөрийг эдийн засаг гайгүй байхад баталсан. 2020 оны жилийн эцсийн орлого давж биелсэн цаг үед баталж байсан гэсэн үг. Одоо валютын ханш нэмэгдэж, эдийн засаг хүндэрч байна. Тиймээс хөрөнгө оруулалтуудаа эрэмбэлэх шаардлагатай байна. Гурав, дөрөвдүгээр станцаа өргөтгөж, эрчим хүчний асуудлаа шийдэх зэрэг үр дүнтэй ажил хийх хэрэгтэй. Хоёрдугаарт, урд хилээ энэ онд нээхгүй гэж үзвэл эрсдэлээ яаж тооцож байгаа вэ. Ямар арга замаар валютын эх үүсвэрийг нэмэгдүүлэх вэ. Үнэхээр алт хөтөлбөрөө хэрэгжүүлэх юм уу, төсөвтөө мөнгө цуглуулах юм уу гэх зэрэг тодорхой шийдэл гаргах хэрэгтэй байна” гэв.