Төвдийн уулсын өндөрлөгт үнэг, тарвага хоёр тулгарсан
ховор агшныг уншигч та бүхэн харж байна. Хятадын гэрэл зурагчин Ёнчинь Бао эл бүтээлээрээ Лондон хотын Байгалийн
түүхийн музейгээс жил бүр олгодог “Wildlife Photographer of the Year” шагналыг
хүртлээ.
Ё.Бао бүтээлдээ байгалийн маш ховор агшинг буулгасныг
мэргэжилтнүүд онцолж байна. Лондон хотын Байгалийн түүхийн музейн захирал Майкл
Диксон “Амьд үлдэхийн төлөөх тэмцэл, байгалийн сорилтыг гайхалхай харуулсан
зураг” гэжээ. Хятад гэрэл зурагчин шагналаа өчигдөр Лондонд гардан авчээ.