АНУ, Хойд Солонгосын төрийн тэргүүнүүдийн уулзалт болох газрын тов тодорхой боллоо. Тэд ирэх сарын 12-нд Сингапур улсад уулзах болсон гэж Д.Трамп өөрийн албан ёсны цахим хуудсаар дамжуулан мэдээлээд байна. Тэдний уулзалтыг зохион байгуулах болсон Сингапур улсын хувьд "Дээд зэргийн хэмжээнд зохион байгуулна. Итгэл хүлээлгэж буйд баярлалаа" хэмээн мэдэгдээд байгаа билээ. Дээрх уулзалтын тов гарсантай холбогдуулан Хойд солонгос цөмийн туршилт хийх туршилтын талбайгаа устгах болсон гэдгээ зарлалаа.
А.ДЭЛГЭР