ДЭМБ шинэ коронавирусийн халдварыг цар тахалын хэмжээнд хүрсэн гэдгийг албан ёсоор мэдэгдлээ
3 сарын 12, 2020

ДЭМБ шинэ коронавирусийн халдварыг цар тахалын хэмжээнд хүрсэн гэдгийг албан ёсоор мэдэгдлээ. Шинэ коронавирусийн халдвар одоогийн байдлаар байдлаар 122 оронд тархаж, 126 мянга гаруй хүнд халдварлан, 67 мянга гаруй хүн эдгэж, 4616 хүн амиа алдаад байна. “Өдөр бүр, долоо хоног бүр халдварын тоо, эндэгдлийн тоо, шинээр тархсан орнуудын тоо өсөж байгааг бид харж байна. Тиймээс бид Covid-19 вирусийн дэгдэлт цар тахлын хэмжээнд хүрснийг хүлээн зөвшөөрч байна” гэж Женевт болсон хэвлэлийн хурлын үеэр ДЭМБ-ын ерөнхий захирал Тедрос Адханом Гебрейесус мэдэгджээ.