Эрүүл мэндийн яамны Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга Д.Нарангэрэл, "Дэлхийн 213 оронд COVID 19-ийн улмаас 2,330,967 өвчилж, 160,765 хүн нас барж, 596,537 хүн эдгэрч эмнэлгээс гарсан байна.
Өвчлөлийн хувьд АНУ, Итали, Иран, Испани, Герман, Франц, Турк улсуудад голомтлон тархаж байна. ОХУ-д сүүлийн 24 цагт 1,785 тохиолдол бүртгэгдэж нийт өвчилсөн хүний тоо 36,793, нас барсан 113 тохиолдол байна. Тус улсад өвчлөлийн гол цөм нь Москва хот болоод байна. Эрхүү мужид 57 тохиолдол бүртгэгдсэн. Мөн Буриад улсад 2002 хүнд халвар тарсан байх магадлалтай гэж үзсэн байна. Эрхүү, Буриадад яагаад бага насны хүүхэд өвчлөөд байгааг цаг агаар дулаарч байгаагаас эцэг эхчүүд хүүхдээ гадуур дагуулж явж, балархай хэлбэрийн нян тээгч буюу шинж тэмдэггүй нян тээгчээс өвчлөл авч байна гэж үзэж байгаа. Манай улсын хувьд ажиглалтад 1,227 байна.
Өчигдрийн хувьд 226 гарсан ажиглалтаас гарч, гэрийн ажиглалтад шилжсэн. Нийт ажиглалтын байруудад дөрвөн их эмч, 27 дадлагжигч эмч ажиллаж байна. Иргэдийг сайтар сонор сэрэмжтэй байж, ЭМЯ-наас өгч буй зөвлөмжийг биелүүлэн, бага насны хүүхдээ дагуулж явахгүй, гадаа тоглуулахгүй байхыг хүсье" гэв.